Tuesday, December 25, 2007

дараагийн бичлэг

Бидний хэдэн найз нар юунаас болоод яагаад муудалцсан талаар бичиж байгаа билээ. Тэгээд л найз нар маань бүгд л ажил амьдралтай болчихсон байгаа шоо дээ. Нэг найз маань 100 айлд барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг боломжийн амьдарч байгаа гэж үздэг юм гэтэл тэр маань бидэнд гомдод мэдүүлээд эхэлдгийн байна даа. Энэнд эхлээд дуугүй л суугаад байлаа нилээд юм ярьж байна аа. 100айлд байдаг болохоор нь намайг тоодоггүй л гэнэ ирж уулзадггүй би дандаа та хэдийг асууж утас цохиж бас ч гэж уулзъя гэж дууддаг гэнэ дээ. Эндээ нэг муу дэлгүүр ажиллуулж байдгийн хувьд та хэдээс гуйхгүй амьдарч байна гээд л сүүлдээ баян ядуугаараа ялгарсан асуудал болоод л хувирчихсан даа. За ингээд л маргалдах сэдэвтэй болж бас ч хүү жаахан ууцгаасан хүмүүс хоорондоо муудалцаад л сүүлдээ хэн хэнийхээ дээр гарч дуусгахын тулд зодоон болов. Иймэрхүү л асуудал үүссэн юм за тэгээд сайн найзууд болох гэж дахиж архи үргэлжлүүлж уугаад өглөө болгов нэг сайхан хоол хийж идээд дахиад л архи уув. нэг иймэрхүү байдлаар 2 өдөр болов. За ингээд маргааш нь яагаад гэдэг асуултыг өөртөө тавьж гэртээ өнжив. Яагаад бидний найзууд ингэдэг гэж үү ? бусад хүмүүст ч гэсэн өөр өөрийн гэсэн найзууд байж байгаа тэд яадаг бол гэсэн бодол төрөөд энэхүү блогоо бичиж нээж байна аа ?

No comments: