Friday, February 15, 2008

Атаархал

Монголчууд бид яагаад бие биеэндээ атаархуу байдаг юм бол ?
Гэхдээ цагаахан гамгүй атаархал бол байх л асуудал байх л даа ? Хор шартайгаар муу муухайгаар атаархаж хорсоно гэдэг хамгийн тэнэг асуудал байх гэж би бодож байна л даа. Нэг нэгэндээ тус дэм бол сайн яваа нэгэнээ дэмжиж баймаар гэтэл үгүй шоо аль болох муу муухайгаар хэлж хэл ам хийж татаж чангааж унагаах гэж оролддог. Энэ занг л би ерөөсөө байх ёсгүй гэж бодож байна. Та бүхэн энэ талаар сэтгэгдэл ээ бичээрэй.

Monday, February 4, 2008

Нэгэн бичлэг нэмий дээ.

Ойрд бичлэг нэмээгүй удаж ээ. Он гарснаас хойш архины хорио энэ тэр гээд л би гэдэг хүн ажил амьдрал гээд л завгүй явж явж сая л нэг Багш нарын баярыг тэмдэглэх шив дээ. За тэгээд үеийн хэдэн найз нартайгаа нийлээд нэгэн Караоке-д орж суув аа. Гэтэл Боргио 1500 гэсэн үнэтэй байсан юм. Яг тооцоо хийх болсон 2000 гэдгийм даа. За тэгээд 1500 гээд биччихсэн байсан меню буюу үнийн саналын цэсийг нь хайгаад олсонгүй дээ. монголчууд бид нэг нэгэнээ ингэж л хуурч мөнгө олж амьдрах гэж харааж харааж төлөөд л гарлаа даа. Инээдтэй нэгэн оройг ингэж өнгөрөөв хөө.